• Амралтын өдрийн жор Тав Тух

    Нэрсний чанамал жор

    ХУВЦАС БУРХАН блогийг дагаад нэлээдгүй хугацаа өнгөрчээ. Энхзул эгч маань элсэн чихэрийг хүнсний хэрэглээнээсээ хассан тухай болон элсэн чихэргүй амттан хийх жорууд хуваалцдаг. Би хувьдаа жоруудыг нь туршаад үзсэн бөгөөд чихэргүй гэхэд их сайхан зөөлөн амттай болдог юм байна лээ. Манай гэр бүл гурилан зүйлсд их дуртай, гадуур зарагдах бүтээгдэхүүнд их хэмжээний элсэн чихэр агуулдаг тул аль болох гэртээ амттан хийхийг хичээдэг. Өнөөдрийн бичвэрээр Энхзул эгчийн хийдэг нэрсний чанамалыг хуваалцъя гэж бодлоо. Мэдээж нийтлэх зөвшөөрлийг нь авсан.

  • Амралтын өдрийн жор Тав Тух

    Франц алимны пай

    Хүйтэн өвлийг арай хийн давсан бие организм маань хавар болоход ихэд ядарсан байдаг.Тэгсэн хэдий ч дулаарахын хажуугаар сэтгэл санаа сэргээд сайхан болдог доо. Тэгвэл би танд найз нөхдөө гэртээ урин энэхүү халуун дотно яриа өрнүүлэнгээ энэхүү энгийн хирнээ амттай бас шим тэжээлтэй пирогыг хийгээд үзээрэй гэж зөвлье.

  • Амралтын өдрийн жор Тав Тух

    Брауни хийх жор

    Амралтын өдөрт зориулсан жорын буландаа гоё амттан нийтлээгүй уджээ. Тиймээс та бүхэндээ зориулж шоколадтай брауни хийх жорыг бэлтгэн хүргэж байна. Өвлийн хүйтэн өдрүүдэд шоколад үнэртсэн халуун брауни хийж хүүхдүүд болон гэр бүлийнхнийгээ баярлуулаарай.

  • Processed with VSCOcam with e4 preset
    Амралтын өдрийн жор Тав Тух

    Алимтай пирог

    Анхны цас хаялсан сэрүүхэн долоо хоног болж өнгөрлөө. Хүйтний улирлыг анхилам сайхан үнэртэй халуун дүүгсэн шанцтай алимны пироггүйгээр төсөөлөхийн аргагүй шүү дээ. Тиймээс бид уншигчиддаа амралтын өдрөөрөө энэхүү пирогийг хийж туршаасай гэж хүслээ.

  • Амралтын өдрийн жор Тав Тух

    Блинчики жор

    Амралтын өдрөөрөө өөр хоол хийж үзэх дуртай л биз дээ. Тэгвэл уг булангаараа бид маш энгийн орцтой бас хүн болгон өөрийн хүссэн амттантай хольж идэх боломжтой блинчикийг санал болгож байна. Манай гэр бүлийн хувьд нөхөр маань блинчикийг жимсний чанамал эсвэл зөгийн балтай хольж идэх дуртай. Харин би зүгээр л нимгэн зүссэн хатуу бяслагтай идэх дуртай. Ингээд жороо танилцуулъя.