Archive for Арваннэгдүгээр сар 17th, 2016

  • 22
    Лайк Сонирхолтой

    Нохой ба нярай: тэднийг хэрхэн танилцуулах вэ?

    Төрөхийн өмнө бас дараа ч олон хүн Сэммигээ яах гэж байна? гэдэг байлаа. Манай нохойг Сэмми гэдэг юм л даа. Сэмми бидэнтэй хамт тэр үед 4 жилийг үдсэн байв. Энэ хугацаанд түүнийгээ гурван ч удаа алдаж, үнэхээр л хүвь заяатай хүмүүс эргэн учирдаг гэдэг шиг, маш сонин бас азтай тохиолоор эргээд олчихдог байсансан. Хүүхэдтэй болохдоо Сэммиг өөр айлд үрчлүүлэх тухай бодол хэзээ ч орж ирж байгаагүй юмдаг. Олон хүмүүс хүүхэд нохой 2 харшилдаг гэж ярьдаг ч, үүнийг зөвхөн танай гэр бүл шийдэх асуудал гэж бодож байна.