Гэр бүлээрээ хамтдаа цагийг зугаатай, үр бүтээлтэй өнгөрүүлмээр байна уу? Тэгвэл та бүхний сонорт нэгэн сайхан мэдээг хүргэе. Улаанбаатар хотод маань гэр бүлээрээ хамтдаа хөгжилдөж тоглонгоо хүүхдийнхээ оюун ухааныг тэлэх “Багачуудын музей” энэ сарын 22ноос үйл ажиллагаагаа эхлэх гэж байна.

Багачуудын музей гэж юу вэ?

Музей гэхээр л ихэвчлэн “хүрч болохгүй” гэсэн бичигтэй шилэн хоргонд хийсэн үзмэрүүдтэй дүнсгэр өрөөнүүд санаанд буудаг. Харин “Багачуудын музей” энэхүү уламжлалт төсөөллийг эвдэх цоо шинэ орон зай юм.

“Багачуудын Mузей” – ээс толилуулах гэж буй эхний үзмэр бол “Барилгачин Найзууд” (“Building Buddies”) хэмээх 2 – 7 насны хүүхдүүдэд зориулсан барилгын ертѳнцийг танилцуулах интерактив үзэсгэлэн байх юм. Энэхүү үзэсгэлэн АНУ-н Оклахома мужийн 5, 6 хүүхдийн музейнүүдэд тавигдаж олны ташаалд хүрсэн Канадын 20 гаруй жилийн туршлагатай дизайнеруудын бүтээл билээ.

Барилга барихын тулд төлөвлөх, хэмжих, угсрах, засварлах, цэцэрлэгжүүлэх, бас сантехник гээд л олон зүйлийг анхаарах хэрэг гардаг шүү дээ. Тэгвэл яг энэ бүгдийг хүүхдүүд гараар угсарч барих боломжтой болох юм. Хүүхдүүд энд ирээд хѳлсѳѳ гартал гүйлдэж, эмх замбараагүй үйлдлийг хийхгүй харин хийж бүтээнгээ тоглох юм байна. Үүний гол ач холбогдол бол хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, суралцах урам зориг өгч, танин мэдэх сонирхлыг нь улам бүр өдөөж өгөх юм. Мэдээж хүүхдийн орчин учраас тэд аюулгүй байдлыг бүрэн хангасан нь тодорхой. Цаашид тэд эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ цагийг хамтдаа хѳгжилтэй, үр ашигтай ѳнгѳрүүлэхэд чиглэгдсэн сонирхолтой арга хэмжээнүүдийг зохиох болно гэсэн шүү.

 

 

Хэзээ, хаана?

10 дугаар сарын 22оос эхлэн үүд хаалгаа нээж байна.
10:00 – 22:00 цаг
Шангрилла Моллын 3-р давхарт

Гэр бүлээрээ цагийг бүтээлчээр өнгөрүүлцгээе!
 

 

 

Нийтэлсэн: Dasha Lulu




Энэхүү нийтлэлийг зөвхөн редакцын зөвшөөрөлтэйгээр хувийн блог болон вэб хуудсан дээр дахин нийтлэн ашиглаж болохыг анхаарна уу!