Жижиг орон сууцыг хэрхэн тохижуулах тухай нэг удаагийн сургалт

Зөв бөгөөд мэдрэмжтэйгээр тохижуулсан жижиг орон сууц шигтгээ мэт чамин бас тухтай мэдрэмж төрүүлдэг шүү дээ. Жижиг орон сууцаа зөвхөн таны болон гэр бүлийг тань илэрхийлэхүйц, бас өөрийн тань амьдралын хэв маягт нийцсэн, зөв зохион байгуулалттай, бусдаас онцгой байдлаар тохижуулахыг хүсвэл энэ удаагийн онцгой сургалтанд суугаарай.

Сургалтын агуулга:

1. Бидний гаргадаг түгээмэл алдаа
2. Хэрхэн зай талбайг үр ашигтайгаар зөв зохион байгуулах вэ?
3. Өнгө хэрхэн зохицуулах вэ?
4. Материал, хээ текстурыг хэрхэн зохицуулах вэ?
5. Анхаарах зүйлс
6. Асуулт хариулт

Хэзээ: 2017 оны 2 дугаар сарын 3нд 18:30 – 21:30

Хаана: Inspired Living (Миний Урлан Handmade Boutique буюу баруун 4 зам, 11-р сургуулийн зүүн талд)

Тасалбарын үнэ: 35 000₮ Суудлын тоо хязгаартай тул урьдчилан 99121109 дугаараар бүртгүүлээрэй.

“Хэрхэн дүүрэн авдрын эзэн болох вэ?” бага насны хүүхдүүдэд зориулсан санхүүгийн боловсрол олгох интерактив өдөрлөг

Хамгийн энгийн зүйлсээс эхлээд л хүүхэд бүр мөнгөтэй харилцаж эхэлдэг шүү дээ. Санхүүгийн боловсрол гэсэн хүнд ойлголт бус харин ч бага насны хүүхдүүдэд мөнгөө хэрхэн цуглуулах вэ, энэ нь ямар ач холбогдолтой талаар хүүхдүүдэд сонирхолтой интерактив байдлаар танилцуулах өдөрлөг болох юм.

Хэзээ: 2017 оны 2 дугаар сарын 4 – 5-нд  15:00 – 17:00

Хаана: Багачуудын музей, Shangri-La mall

Тасалбарын үнэ: 30 000₮

Kid’s art class

Хүүхэд бүр гайхалтай эрх чөлөөтэй зураач байдаг. Тиймдээ ч алдарт зураач Пабло Пикассо хэлэхдээ:
“Би Рафаэл шиг зурахын тулд дөрвөн жилийг зарцуулсан харин хүүхэд шиг зурахын тулд бүхий л амьдралаа зориуллаа”.
“Хүүхэд бүр зураач байдаг, асуудал юу вэ гэхээр том болоод зураач чигээрээ үлдэх үү гэдэгт л байна” гэжээ.
Хүүхдүүдийнхээ бүтээлч сэтгэлгээг улам тэлж Урлагийн орчинд бүтээлч, сонирхолтой байдлаар нэг өдрийг өнгөрүүлэх цаг буюу жинхэнэ витаминыг урлангийн зүгээс өгөх юм. Энэ удаад зургийн сонирхолтой Монотип техникийг заана.

Хэзээ: 2017 оны 2 дугаар сарын 5-нд 13:00 – 16:00

Хаана: Миний Урлан Handmade Boutique (Баруун 4 зам, 11-р сургуулийн зүүн талд)

Тасалбарын үнэ: 25 000₮ (бүх зургийн хэрэгсэл багтсан)

“Царцаа намжил” хүүхдийн жүжиг

Хүүхдийн уран бүтээлийн урын сангаа шинэ бүтээлээр баяжуулан үзэгчдийн хүртээл болгох, Монгол ардын аман зохиол, үлгэрийн өгүүлэмж үйл явдлаар дамжуулан хүүхэд багачуудад эрдэм боловсролын чухалыг таниулж өв соёл, зан заншлаа эрхэмлэн дээдлэх хүсэл эрмэлзэлд хөтлөн төлөвшүүлэх зорилгоор Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлч хамт олон Боловсрол, соёл, шинжлэх, спортын яамны “Хүүхдэд зориулсан уран бүтээлийн” төслийн уралдаанд шалгарсан Я.Баяраа, Б.Хишигзаяа нарын зохиол “Царцаа Намжил” хүүхдийн жүжгийг тайзны бүтээл болгохоор бэлтгэж байна.
Энэ хорвоо дээр нэг л ертөнц оршдоггүй билээ. Эгэл жирийн хүмүүс бидний амьдардаг энэ ертөнцийг “Замбуулин хорвоо” хэмээнэ. Харин эгэл жирийн хүмүүс бид, амьтны амь тасалдаггүй, өглөгч энэрэнгүй зантай, үнэн шударга сэтгэлтэй, шуналгүй, ховч, хуурмаг зангүй бол Арван цагаан буянтан гэгдэж, авралт бурхны оронд амьдрах эрхтэй болдог гэдэг.

Эрт урьдын цагт Эзэн Чингис ч төрөхөөс өмнө Намжил нэрт нэгэн хүү бурхны оронд очиж, эрдэм сурахаар явсан агаад түүнд тохиолдсон элдэв сонин хэрэг явдлын талаар энэхүү жүжигт өгүүлэх юм.

Хэзээ: 2017 оны 2 дугаар сарын 5нд 13:00; 15:00

Хаана: Улсын драмын эрдмийн театр

Тасалбарын үнэ: 8000₮

Origami DIY Day

Оригами гэх нэршил нь “Ори” буюу Нугалах “Ками” буюу Цаас гэсэн хоёр үгнээс бүрэлдэн “Цаас Нугалах” урлал хэмээх Япон үгнээс гаралтай юм. Энэхүү нэршлийг өнөөг хүртэл дэлхий нийтэд хэрэглэсээр байна. Тэгвэл бүгдээрээ энэхүү эвэнтэд ирснээр Оригами урлалын талаарх өнгөрсөн түүхийг мэдэж цаас гэдэг зүйлийг хайч, цавуу ашиглахгүйгээр нугалж хийх талаар нарийн ширийн бүх л ойлголтуудыг авахаас гадна өөрсдийн гараар Оригами хийж сурах юм. Та бүхнийг хүрэлцэн ирж өөрийн ур чадвараа хөгжүүлэхийг урьж байна.

Хэзээ: 2017 оны 2 дугаар сарын 5нд 14:30 – 16:30

Хаана: Ziferblat, Монголын Залуучуудын Холбооны 3 давхарт

Сургалтын үнэ: 10 000₮ (оригами цаас, кофе, цай, жигнэмэг багтсан)

Жаргалтай залуу нас-Гэгээн хайрын баярт зориулав

УДБЭТ-ын шинэ залуу хөгжимчдийн “Жаргалтай залуу нас” концерт гэгээн хайрын баярт зориулан эгшиглэнэ. Хайрттайгаа хүрэлцэн ирж нэгэн үдшийг мартагдашгүй өнгөрүүлээрэй.

ХӨГЖИМ БОЛ САЙХАН ДУУ АВИАНД ШИНГЭСЭН ОЮУН УХААН ЮМ. “И.С.Тургенев”

Хэзээ: 2017 оны 2 дугаар сарын 14    19:00 – 20:30

Хаана: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр

Сургалтын үнэ: 10 000 – 20 000₮

“Эрүүл ирээдүйн төлөө” өсвөр үеийн чуулга уулзалт

Эрүүл байна гэдэг нь зөвхөн өвчингүй байх гэсэн үг биш, харин бие бялдар, оюун санааны хувьд эрүүл төдийгүй нийгмийн гишүүний хувьд эрүүл байхыг хэлнэ.

Иймд ирээдүйд өөрийнхөө мэдлэг, чадвараа үнэлүүлэх, амьдралд тулгарах бэрхшээлүүдийг даван туулах, эрүүл харилцааг тогтоох, үр бүтээлтэй ажиллах, нийгмийн үйл хэрэгт оролцох чадвартай байх нь хүүхэд, залуу хүн бүрийн үүрэг гэдэгтэй чи санал нийлэх үү? “Тийм” бол анхаарлаа нааш хандуулаарай.

Өсвөр насныхны дунд тулгараад байгаа эрүүл мэндийн асуудлуудын талаар хэлэлцэх, шийдэл гарц тодорхойлоход өсвөр үеийн төлөөллийг оролцуулах зорилгоор Монгол улс дахь НҮБ-ын Хүүхдийн Сан, Монгол Контент ХХК болон Креатив Воркшоп ХХК хамтран “ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ” өсвөр үеийнхний чуулга уулзалтыг энэ оны 2 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

“Бүүвэй” уянгын драмын жүжиг

Энэ жүжгэнд хүний мөс чанар, бие биедээ итгэх итгэл, гэр бүлийн үнэ цэнэ, хоромхон зуурын бэрхшээлийг уужуу сэтгэл, уучлал энэрэлээр даван туулж амьдралыг цааш аз жаргалтайгаар босгож байгаа нэгэн гэр бүлийн талаар өгүүлнэ.

Жүжгийн зохиолч, найруулагч, урлаг судлалын ухааны доктор, УГЗ Н.Ганхуяг

Хэзээ: 2017 оны 2 дугаар сарын 19    18:00 – 20:00

Хаана: Улсын Драмын Эрдмийн Театр

Тасалбарын үнэ: 10,000₮ 15,000₮ 20,000₮

You&Me- Valentine’s day Special #1- Зургийн сургалт

Гэгээн Валентины баярын өдрийг хайртай хүнтэйгээ дахин давтагдашгүй бүтээлч байдлаар тэмдэглэн өнгөрөөхийг хүсвэл энэхүү нэг удаагийн хосын сургалтанд суугаарай. Сургалтанд ирснээр намуун хөгжимтэй романтик орчинд бие биедээ дурсгах бүрэн хэмжээний уран зураг зурах болно.

Хэзээ: 2017 оны 2 дугаар сарын 10нд     18:30-21:30

Хаана: Миний Урлан Handmade Boutique (Баруун 4 зам, 11-р сургуулийн зүүн талд)

Тасалбарын үнэ: 30,000₮ нэг хүний (Тасалбарын үнэд зургийн хэрэгслүүд бүрэн багтсан бөгөөд вино үнэгүй)

Холбогдох утас: 88566692 88161025

Хадгаламж хуримтлал ба өрхийн төсөв сэдэвт лекц

МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш Доктор, Профессор Л.Оюун та бүхэнд “Хадгаламж, Хуримтлал ба Өрхийн төсөв” сэдэвт олон нийтэд зориулсан лекцээ хүргэх гэж байна.

Хэзээ: 2017 оны 2 дугаар сарын 11-нд     12:00

Хаана: Тусгаар тогтнолын ордон

Тасалбарын үнэ: 20,000₮ (тасалбар бүрт өрхийн төсвийн дэвтэр дагалдана)

Холбогдох утас: 1900-1963

“Бяцхан агаар” Баярлалаа хандивын тоглолт

Хүүхдийн эмнэлгүүдэд агаар цэвэршүүлэгч суурьлуулах “Бяцхан Агаар” аянг дэмжицгээе. Энэ өдөр Mohanik, Magnolian зэрэг хамтлаг дуучид хүрэлцэн ирж тоглоно. Та тоглолтын тасалбар худалдан авч ирснээр энэхүү аянд нэгдэж, тоглолтын бүх орлогыг уг аяны хандив болгох юм.

Хэзээ: 2017 оны 2 дугаар сарын 12-нд    19:00

Хаана: Hard Rock Cafe

Тасалбарын үнэ: 25,000₮

 

Published by: Dasha Lulu





Энэхүү нийтлэлийг зөвхөн редакцын зөвшөөрөлтэйгээр хувийн блог болон вэб хуудсан дээр дахин нийтлэн ашиглаж болохыг анхаарна уу!