2 дахь үрээ өлгийдөөд удаагүй байгаа Нона маань та бүхэнтэй нэгэн хэрэгтэй мэдээллийг хуваалцахаар надруу нийтлэлээ явуулжээ. Тэрээр нярайн харааг тогтоож, цаашид харах эрхтнийг хөгжүүлэхэд тустай хар цагаан өнгөтэй картднуудын тухай туршлагаа бичсэн байна. Ингээд Нонагийн бэлдсэн нийтлэлийг эх хувиар нь хүргэе.

 

 

Заа, эхний хүү дээрээ амжаагүй хэдэн зүйл байна. Нэг мэдэхэд 2 дахь хүү төрөөд 1 сар хүржээ. Ойрхон төрж байгаа олон найзууд байгаагаас гадна өөрөө хэрхэн хэргэжүүлж буй талаар туршлага сурагласан хүмүүстээ зориуланэнэ мэдээллээ орууллаа.

 

 

Дөнгөж төрсөн хүүхдийн хараа өнгө дүрс ялгаж чаддаггүй бөгөөд аажим хирнээ хамгийн түргэн хөгждөг эрхтний нэг. Төрсөн цагаас нь эхлээд ээж нар маань хүүхдийнхээ хөгжлийг цаг алдалгүй дэмжих хэрэгтэй. Ингээд харааг хөгжүүлэхдээ бяцхан түүнийхээ ойр орчимд бэлдсэн хар цагаан өндөр ялгарал бүхий зургийг байршуулахаас эхлээрэй. Тэд эхний хэдэн саруудад ихэнх цагийг орон дээр хэвтэж өнгөрүүлдэг. Тиймээс эдгээр нь түүний хамгийн сайн найз нь байх болно.

Нярай нар бүүдгэр манан дунд байгаа мэт эхний 8 долоо хоног харна. Энэ үйл явцийг дэмжих, түлхэц өгөх зорилгоор хар цагаанаар дүрсийг сонгож байгаа юм. Тухайн дүрсээ төвлөрөн олж харахад нь тустай.

 

 

Эхний 0-4 саруудад энгийн, гэхдээ тод өндөр ялгарал бүрий карт, жишээ нь геометрийн дүрс, жимс ногоо, амьтан юу ч байж болно.

 

 

Дараагийн 4-6 сараас бага зэрэг дэлгэрэнгүй хэд хэдэн дүрс нэмэгдсэн тухайлбал оймс, шүхэр, цэцэг гэх мэт тодорхой эд юмс сонгох хэрэгтэй. Харааны дасгалыг алхам алхамаар ахиулж байгаа нь тэр.

 

 

Харин 6-9 саруудад өнгө нэмэх ба хар цагаан дээр улаан өнгөний хослолыг ашиглахыг зөвлөдөг. Гэх мэт алхам алхамаар нэмсээр 9-өөс дээш саруудад зургийн элемент, өнгө зэргийг нэмж өгнө. Маш сонирхолтой шүү, гол нь ээжүүд сар сараар яг сайхан бэлдээд тавьсан байх хэрэгтэй.

Энэ хугацаа хурдан өнгөрчихдөг юм байна лээ. Интернэтээр дүүрэн татах материал байдаг. Гэхдээ ямар зураг юунаас эхлэх, яах вэ зэрэг ямар хэмжээтэй бэлдэх вэ гэж байтал хоцорчихдог.

Дараагийн асуудал нь бэлтгэл ажил дээр фэйлдэх. Татаад хэвлээд наагаад сар сар, долоо хоног бүрээр бэлдэх гэх мэт. Дөнгөж төрсний дараа бие ядруу тэнхэрч амжаагүй үед юун тэр мантай байсан.
Ашгүй шууд худалдаад авах боломж Монголд байдаг болж.

Жон Майро гэх Испаниас гаралтай зураач хүүхдэд зориулсан маш олон сургалтын материал бэлдсэн байдаг бөгөөд түүний нэрээр олон тоглоом хэрэглэгдэхүүн гарсан. Энэхүү нярай үеэс эхлэн хэрэглэх боломжтой карт болон мобайлын хослол нь олж авсандаа би хайпи байгаа. 20 карт (ар ургуй нийт 40 зураг 0-9 сар хүртэл 4 төрөл) болон өлгөдөг тоглоомын хамт ирдэг нь маш аятайхан санагдсан. Мобайлыг нь гадуур явахдаа тэрэг, машины суудал, гэрт ор, тольны дээр өлгөхөд тохиромжтой зөөврийн хар цагаан тоглоом юм. Материал сайтай бөх, өнгө дүрс хэмжээ нь яг стандартын дагуу болохоор их зүгээр юм. Өөрөө бэлдэхээр мэр сэр алдаа гаргадаг. Хурдан элэгдэх, салхинд урагдах түүнээсээ болж дахин бэлдэх шаардлага гарах гэх мэт. За товчхондоо ийм байна. Харин хэрхэн ямар байдлаар хэрэглэж болох талаар хэдэн зураг орууллаа.

Жич: Хэрэглэгдэхүүн Comf-Store – оос авсан, үнэ маш боломжийн дээрээс хүүхдийн баярын хямдралтай байхад нь авчих шиг болсон. (6/15 хүртэл гэсэн байхаа) харин монтесори инфант мунарийг Enerel -р төрөхөөсөө яг 5 хоногийн өмнө хийлгэж авсан.

Удаан бодсон зүйлээ биелүүлэх шиг сайхан юм алгаа : ) Та нар шинэ мама-г эргэж очих гэж байгаа бол бэлгэнд нь оруулбал гоё байхаа…

 

Нийтлэл: Dasha Lulu





Энэхүү нийтлэлийг зөвхөн редакцын зөвшөөрөлтэйгээр хувийн блог болон вэб хуудсан дээр дахин нийтлэн ашиглаж болохыг анхаарна уу!