Эрхэм уншигч минь, сайн байна уу.

Намайг Даша гэдэг, та бүхэндээ өөрийн түүхээ товчхоноор танилуулъя.

2014 онд энгийн даруухан хурим хийж би гэдэг хүн айлын гэргий болов.

2015 оны 7 сард нөхөр бид 2 хүү Ромаагаа өлгийдөн авлаа. Ээж байх хичнээн сайхан ч гэлээ ингээд би гэдэг хүн гэрээс 2-3 цагаас илүү гарах боломжгүй, хүүхдээ асрах гол ажилтай болсон ч бусад гэр орны ажлыг хэн ч цуцлаагүй тул эдгээрийг ч амжуулах ёстой байв, энэ үед би гэр бүлийн хүнээсээ тусламж гуйж чадахгүй, гуйх гэхээр бардам зан хөдлөөд л, хэсэгхэн бидний харилцаа нэгэн хямралын үед ороод явчихав.

Анхан үедее нэг их анзаарах сөхөө байсангүй, хүүгээ 6 сартай байхад ингээд ээжийн амьдралд тэр чигээрээ шумбаад оролгүй ямар ч байсан нэг сэтгэл сэргээж байх зүйл хийх ёстой гэдэгээ ойлгож, анх блог хөтлөх санаа орж ирсэн юм. Тэр бяцхан мөрөөдөл зорилгодоо хөтлөгдсөөр 2016 онд би анх блогоо нээжээ. Одоо 3 жилийн дараа эргээд харахад Авдар надад өгсөн зүйл маш их аж. Хэцүү үед минь намайг түшиж байсан сайн найз минь байж. Энэ 3 жилд өөртөө хийсэн хэдэн чухал өөрчлөлтийн эхлэл нь байж. Бид хэн нэгэнд үнэ цэнэтэй гэдэгээ мэдэрдэг цагт аз жарглаыг мэдэрдэг гэнэ лээ. Авдар минь надад яг энэ зүйлийг мэдрүүлсэн нандин зүйл билээ.

Уншигч таны хувьд ч гэсэн Авдар блог хааяа нэг ороод гарахад эрч хүч, урам зоригийг өгч тав тухыг мэдрүүлсэн түшигтэй найз тань байгээ.

Ингээд Авдар блогт минь тавтай морилно уу.