Олон ээжүүдийн гэртээ суух үедээ шаналдаг нэг асуудал нь “би хоцрогдож байна даа” гэсэн айдас байдаг шиг санагддаг юм. Тиймдээ ч авдар клубд олон ээжүүд гэртээ сууж байхдаа хэрхэн өөрийгөө хөгжүүлэх вэ, тэр дундаа хэл хэрхэн хурдан сурах вэ гэсэн асуулт олонтаа ирж байсан билээ. Шинэ оны анхны нийтлэлээрээ та бүхэндээ хэлийг тэр дундаа англи хэлийг сурахад Монголчуудад үүсэж буй асуудлын талаар, мөн хэрхэн зөв арга барилаар сурах талаар англи хэлний багш, орчуулагч Д.Хэрлэнтэй хийсэн ярилцлагаа товчлон хүргэж байна.
Дахин нэг жил юу юугүй дуусах нь. Энэ нийтлэлээ би толгойд нь олон ажил эргэлдэж, төлөвлөж, хүсч, мөрөөдөж байгаа хирнээ тэр бүр амжуулж чадахгүй байгаа уншигчиддаа зориулъя.
Олон залуус хүүхдийн оюун ухааныг тэтгэх, тэдний хүмүүжилд эергээр нөлөөлж эцэг эх бидэнд үр хүүхдүүдтэйгээ цагийг сонирхолтой өнгрөөх боломжуудыг нээсэн бүтэгдэхүүнүүд гаргаж байгаад туйлын их баяртай байна. Тэдгээр залусын нэг бол Цогт юм. Тэрээр Монгол орны уужим тал нутаг, сансар огторгуйтай танилцуулах зорилготой хүүхдэд зориулсан газрын зургууд хийж байгаа юм.
Сүүлийн үед сайн ээж гэдэг нь утсаа бага ширтдэг ээжийг хэлнэ гэсэн шинэ тодорхойлолтыг өөрөө өөртөө гаргаад байна. Үнэндээ хийж буй зүйлдээ сайн төвлөрөн өндөр бүтээмжтэй байж чаддаг бүх хүмүүст энэ тодорхойлолт тохирох байх.
Нийслэл хотод дахь бага насны хүүхдүүдийн чөлөөт цагийг үр бүтээлтэйгээр өнгөрүүлж болох 4 газрыг онцлон хүргэж байна.
Сайн байна уу? Юуны өмнө танд болон танай гэр бүлд маш том баяр хүргэе! Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу. Сайн байна уу? Номын талаар ярилцахаар урьсанд их баярлалаа. Намайг Бадамдоржийн Сарнай гэдэг. АНУ-ын Хьюстон хотод гэр бүлийн хамт амьдардаг. Номныхоо талаар танилцуулаач. Ном гаргах санаа хэзээ, яагаад төрөх болсон бэ? Манай гэрийхэн бүгдээрээ ном унших …
Уншигч та бүхэндээ зориулж 2-р сард нийслэл хотод маань болох гэр бүл хүүхдүүдэд зориулсан зарим нэг арга хэмжээнүүдийн мэдээллийг нэгтгэн хүргэж байна.
Нийслэл хотод төрөл бүрийн шинэлэг, бүтээлч орон зай бий болох тусам тэр хотын иргэдийн амьдралын хэв маяг илүү тав тухтай бас сонирхолтой болдог. Өөрөөр хэлбэл ийм төрлийн газарт цагаа үр бүтээлтэй, хэрэгтэй зүйлдээ зарцуулах нь эргээд бидэнд оюуны таашаал өгнө шүү дээ. Тэгвэл энэ орон зайг нөхөх нэгэн өвөрмөц газар нийслэлд маань шинээр мэндэлжээ.
Атаархмаар олон янзын тоглоом үйлдвэрлэгдэж буй цаг үед хүүхдүүд маань өсөж байна. Жил бүр хичнээн их тоглоом шинээр бий болдог гэж санана. Гэвч энэ бүгд хүүхдүүдэд маань еэрэгээр нөлөөлж тэдний сэтгэн бодох чадварыг хөгжүүлэн, жинхэнээсээ тоглох боломжийг олгож чаддаг болов уу?
Зураач О.Золбоотөгөлдөр зургийг нь зурсан гээд дүү минь хүүхдийн хоёр ном барьчихсан, багачуудад үншуулбал таалагдана, номын зураг бас агуулга нь гоё гэсээр зориод авчрав аа. Номууд үнэхээр сонирхолтой сэдэвтэй бөгөөд нэг нь Анне Камиллийн “Төөрсөн говийн Хулан” нэртэй байв. Хүүхдүүд маань тэр өдөртөө л ээжээ ном уншиж өгөөч гэцгээсэн. Ингээд уг номоос хүүхдүүд маань юуг …
Төрөхийн өмнө бас дараа ч олон хүн Сэммигээ яах гэж байна? гэдэг байлаа. Манай нохойг Сэмми гэдэг юм л даа. Сэмми бидэнтэй хамт тэр үед 4 жилийг үдсэн байв. Энэ хугацаанд түүнийгээ гурван ч удаа алдаж, үнэхээр л хүвь заяатай хүмүүс эргэн учирдаг гэдэг шиг, маш сонин бас азтай тохиолоор эргээд олчихдог байсансан. Хүүхэдтэй болохдоо Сэммиг өөр айлд үрчлүүлэх тухай бодол хэзээ ч орж ирж байгаагүй юмдаг. Олон хүмүүс хүүхэд нохой 2 харшилдаг гэж ярьдаг ч, үүнийг зөвхөн танай гэр бүл шийдэх асуудал гэж бодож байна.
Бидний амьдралд олон сайхан өнгө, хөг аялгуу нэмдэг хөгжмийн тухай нийтлэлээ хүргэж байна. Хөгжим Бүжгийн Коллежийн мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхимийн багш Т.Нямсүрэнг урин сонгодог урлаг мөн хөгжмийн хүүхдэд үзүүлэх ач холбогдлын талаар ярилцлаа.
Бясалгалын ач тусыг мэдэрч, бодит үр дүнг нь хүртсэн хүн цөөнгүй биз ээ. Харин “бясалгал надад тохирох зүйл биш” гэж боддог хүмүүс уг бодлоо түр хойш тавиад нийтлэлийг маань үргэлжлүүлэн уншаарай. Учир нь бид энэ удаа хүүхдэд зориулсан бясалгал хийх апликэйшны талаар танилцуулж байна.
Вена хотноо амьдран суугаа залуу уран бүтээлч гэр бүлийг танилцуулж байна. Зураач Зулцэцэг нь энэ сарын 15-нд Tage Des Offenen Ateliers 2016 нэртэй үзэсгэлэнд бүтээлүүдээ дэлгэсэн юм.
Гэр бүлээрээ хамтдаа цагийг зугаатай, үр бүтээлтэй өнгөрүүлмээр байна уу? Тэгвэл та бүхний сонорт нэгэн сайхан мэдээг хүргэе. Улаанбаатар хотод маань гэр бүлээрээ хамтдаа хөгжилдөж тоглонгоо хүүхдийнхээ оюун ухааныг тэлэх “Багачуудын музей” нээгдэх гэж байна.