Сүүлийн үед сайн ээж гэдэг нь утсаа бага ширтдэг ээжийг хэлнэ гэсэн шинэ тодорхойлолтыг өөрөө өөртөө гаргаад байна. Үнэндээ хийж буй зүйлдээ сайн төвлөрөн өндөр бүтээмжтэй байж чаддаг бүх хүмүүст энэ тодорхойлолт тохирох байх.
Ээжүүдэд зориулсан хэд хэдэн апликэйшн татаж авснаас саяхныг хүртэл ашигласан тун хэрэгцээтэй нэг нь The wonder weeks юм. Ялангуяа төрсөн цагаас нь эхлэн хүүхдийн оюун ухаан хэрхэн хөгжиж, ямар үе шатуудыг туулж байгааг ойлгоход туршлага бага надад их тус болсон.
Бясалгалын ач тусыг мэдэрч, бодит үр дүнг нь хүртсэн хүн цөөнгүй биз ээ. Харин “бясалгал надад тохирох зүйл биш” гэж боддог хүмүүс уг бодлоо түр хойш тавиад нийтлэлийг маань үргэлжлүүлэн уншаарай. Учир нь бид энэ удаа хүүхдэд зориулсан бясалгал хийх апликэйшны талаар танилцуулж байна.
Google-ийн хүүхдэд зориулсан нэгэн сонирхолтой төслийг танилцуулъя. Энэ бол Project blocks хэмээх нээлттэй платформын тусламжтайгаар хүүхдүүдэд програмчлалын тухай заах зорилготой тоглоом юм.
Зуны дэлгэр цагт гэр бүлээрээ сайхан амраад ирэв үү. Бид ч мөн байгалийн үзэсгэлэнт газруудаар сайхан зугаалаад ирлээ. Ингээд та бүхэндээ аян замын ханиа болгосон гар утасны апликейшнүүдийг танилцуулъя.
Заримдаа ээжүүд бидэнд хүнтэй уулзахаар яг гарахын өмнө хүүхэд өмдөндөө шээчих, эсвэл анхны цахиур цухуйх, хэлд орох гээд л эдгээр баярт мөчүүдийг илтгэсэн emoji байвал мөн амар гэж бодогддог шүү. Тэгвэл хоёрхон долоо хоногийн өмнө Emojimom нэртэй апликэйшн шинээр бий болжээ.
Гаджет булангийн энэ удаагийн дугаарт нэгэн апликэйшныг танилцуулж байна. Энэ бол 0-12 сартай хүүхдүүдэд зориулсан видео дасгалуудтай апликэйшн юм.
Хүүхдэд зориулсан ухаалаг цаг бий болсоор удаж байна. Энэ төрлийн гаджет үйлдвэрлэгчид ч олширсоор. Үүнд зөвхөн цаг харах бус, хүүхдийнхээ байгаа газрыг олж тогтооход гол ач холбогдол оршино. Ухаалаг цаг нь хэдий хүүхдийнх мэт боловч илүү эцэг эхчүүд бидэнд зориулсан гаджет байсан юм. Харин тун саяхнаас Хонг Конгийн нэгэн стартап энэ байдлыг засаж сайжруулан, хүүхдүүд өөрсдөө хэрэглэхэд илүү сонирхолтой цагийг бүтээгээд байна. Түүнийг dokiWatch гэж нэрлэжээ.
Бидний амьдралыг хялбарчилж байгаа сонирхолтой ухаалаг шийдлүүдийг танилцуулах зорилгоор “Гаджет” булангаа нээлээ. Анхны дугаартаа нэгэн уншигч ээжийн санал болгосон түүний сайн туслах Слинг ороолтыг сонирхуулъя.